“Дакар Ралли 2018” нэгдүгээр сарын зургаанд эхэлнэ

Дакар Ралли авто уралдаан 40 дэх удаагаа явагдах гэж байна. Уралдаан ирэх нэгдүгээр сарын зургаанд Перу улсаас эхэлж 20-нд Аргентинд өндөрлөнө. 2018 оны Дакар Раллигийн албан ёсны танилцуулга Францын Парис хотноо боллоо. Уралдааны эхний зургаан гараа Перуд болно. Улмаар уралдааны маршрут Болив улсын нутгаар үргэлжилж оролцогчид нийт 14 гараанд 9000 км зам туулах юм байна.

Э.Энхбаяр