Копа либертадорес: Гремио эхний тоглолтонд хожлоо

RS - FUTEBOL/CAMPEONATO BRASILEIRO 2016/GREMIO X FLAMENGO - ESPORTES - Lance da partida entre Gremio e Flamengo disputada na tarde deste domingo, na Arena, valida pelo Campeonato Brasileiro 2016. FOTO: LUCAS UEBEL/GREMIO FBPA

Өмнөд Америкийн хөл бөмбөгийн клубуудын Аваргуудын лиг гэгддэг Копа Либертадорес тэмцээний аваргын төлөөх эхний тоглолт Бразилын Порто Алегре хотод боллоо. Бразилын Гремио одооогоос 10 жилийн өмнө энэ тэмцээнд шөвгөрсөн ч Хуан Роман Рикельме тэргүүтэй Бока Хуниорст цомоо алдаж байлаа. Түүнээс өмнө 1995 онд хоёр дахь удаагаа Либертадоресийн цомд түрүүлж байсан түүхтэй. Харин Аргентинийн Ланус баг 102 жилийн түүхэндээ анх удаа энэ тэмцээнд шөвгөрөөд байгаа. Гэхдээ тэд 2013 онд Копа Судамериканад түрүүлсэн удаатай. Энэ тоглолтын тухайд 83 дахь минутанд хожлын ганц гоолыг талбайн эздээс 33 настай бразил хагас хамгаалагч Сисеро Сантос оруулсан юм. Ийнхүү Гремио талбайдаа гоол алдалгүй 1:0-ээр хожлоо. Хариу тоглолт долоо хоногийн дараа Буэнос Айрост болно. Ланус хоёр бөмбөгний зөрүүтэй хожих ёстой.

Э.Энхбаяр