Арсенал тав дахь тоглолтоо Кёльнтой хийнэ

Европа лигт дараагийн шатны болзлоо хангасан Английн Арсенал Германы Кёльн хотноо ялалт байгуулж хэсгийн тэргүүллээ баталгаажуулахаар бэлтгэж байна. Арсенал хэсгийн шатны өмнөх дөрвөн тоглолтын гуравт нь хожиж, нэг тэнцсэн, хожигдоогүй 10 оноотой хэсгээ тэргүүлж байна. Араас нь хоёрт эрэмблэгдэж байгаа Беларусын БАТЭ Борисов өмнөх дөрвөн тоглолтоос таван оноо л аваад байгаа юм. Арсенал эхний тойрогт талбайдаа 3:1-ээр Кёльнийг хожиж байлаа. Ер нь түүхэндээ ганц л удаа Кёльнд хожигдож байсан нь 1971 онд юм байна. Гэхдээ Кёльн одоогоор гурван л оноо авсан учир энэ удаад хожихгүй бол тэмцээний найдвар тасарна. Арсенал Кёльний тоглолт улаанбаатарын цагаар шөнийн 02 цагаас эхлэх юм.

Э.Энхбаяр