Бостон селтиксийн 16 дараалан хожсон цуврал зогслоо

Boston Celtics' Kyrie Irving, center, drives as Miami Heat's Hassan Whiteside (21) and Tyler Johnson (8) defend during the first half of an NBA basketball game, Wednesday, Nov. 22, 2017, in Miami. (AP Photo/Lynne Sladky)

Майами Хит талбайдаа Бостон Селтиксийн 16 тоглолт дараалан хожоод байсан цувралыг зогсоолоо. Тоглолтын эхний үед Хитийнхэн 11 онооны зөрүүтэй тэргүүлсэн. Тоглолтын хоёрдугаар үед Горан Драгичийн гурван онооны шидэлт 37:21 буюу 16 онооны зөрүүтэй болгоод байлаа. Драгич энэ тоглолтонд 27 оноогоор багаа тэргүүлсэн. Энэ өдөр мөн Майамигаас Дион Уэйтэрс 26 оноо багтаа авчирсан байна. Дөрөвдүгээр үед онооны харьцаа 91:90 болж ойртоод байсан. Гэвч Дион Уэйтэрсийн дараалсан гурван онооны шидэлтүүд амжилттай болж 97:90-ээр Майами тэргүүлж байлаа. Майами Хит энэ тоглолтонд хожсоноор 8-9 гэсэн үзүүлэлттэй дорнод конференцийн 11-т эрэмблэгдэж байна. Харин конференцийн тэргүүлэгч Бостончууд энэ өдөр 3 дахь хожигдлоо хүлээлээ. Бостоноос Кайри Ирвинг 23 оноогоор багаа тэргүүллээ. Үндсэн цаг 104:98-ийн харьцаатай өндөрлөсөн юм.

Э.Энхбаяр